Булган аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар 2021 оныг “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “МОНГОЛ БИЧИГ”-ийн сургалтыг Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн Монгол-Англи хэлний багш Б.Бямбасүрэнтэй хамтран эхлүүллээ.
Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
“Өв эрдэнэ үсэг эрдэм”
Бичгийн эрдэм дэлгэрэх болтугай.
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар