Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 01 дүгээр тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын дагуу бүх шатны шүүхийн шүүхийн тамгын газрын 2020 оны үйл ажиллагааг үнэллээ. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Ажлын хэсэг нийт шүүхийн тамгын газруудаас шүүхийн тамгын газрын 2020 оны онцлох ажил, шүүхийн захиргааны удирдлагыг үр бүтээлтэй хэрэгжүүлж, манлайлан ажилласан 5 шүүхийн тамгын газрыг шалгаруулсан бөгөөд “Бүрэн хангалттай” үнэлгээг 1 шүүхийн тамгын газар, “Хангалттай” үнэлгээг 40 шүүхийн тамгын газар авсан байна.
Энэхүү үнэлгээний нэгдсэн дүнд үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр тушаалаар “Бүх шатны шүүхийн тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны үнэлгээ”-г баталлаа.
Эхний 5 байранд дараах шүүхийн тамгын газрууд шалгарлаа. Үүнд:
1-р байр: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар;
2-р байр: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар;
3-р байр: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар;
4-р байр: Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар;
5-р байр: Багануур дүүргийн шүүхийн тамгын газар.
2020 оны үйл ажиллагааны үнэлгээгээр “Бүрэн хангалттай”, “Хангалттай” дүгнэгдсэн нийт шүүхийн тамгын газруудын 2021 оны ажилд нь өндөр амжилт хүсье.
ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР