Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон, Монголын хуульчдын холбооны төлөөлөл болж  нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

          Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд ажиллахад өндөр итгэлийг надад хүлээлгэсэн Монголын хуульчдын холбоо болон хамтран ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, бүх шатны шүүхийн шүүгчдэд талархал илэрхийлье.

 

          Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахад та бүхний дэмжлэг үлэмж их байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 

 Та бүхний хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох эрхэм үйлст амжилт хүсье.

 

 

          ХҮНДЭТГЭСЭН,

 

                        ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ВОЛОДЯГИЙН ОЮУМАА /Ph.D/

 

                                                    2021.02.09