Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Тухайн шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо |
1 | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх | 3 |
Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг үндсэн шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.
- Томилолтоор ажиллах тухай хүсэлт
- Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр
Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008041 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР