“Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны удирдах зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдлаа.

    Хуралд “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүн, МУ-ын Гавьяат хуульч Д.Гансүх цахимаар, удирдах зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Д.Дамдин-Од, С.Мөнхтөр, Б.Бямбахорлоо, М.Баярсүрэн нар биечлэн оролцож, 2020 онд хийсэн ажлаа дүгнэж, 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

      “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүн Д.Гансүх 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцүүлж, нийт салбар зөвлөлүүд амжилттай ажилласныг онцлоод, холбооны зүгээс баталсан удирдамжийн дагуу 2020 оны тэргүүний салбар зөвлөлөөр Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөл, дэд тэргүүн салбар зөвлөлөөр Ховд аймаг дахь салбар зөвлөлийг тус тус шалгаруулав.

 

     

     Тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн мэндийг уламжлаад, шүүхийн хүний нөөцийн бодлогын түвшинд 2021 онд тус холбоотой хамтран ажиллах, шүүхийн ахмадуудын нийгмийн хамгаалал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд шинээр санаачлах ажлын чиглэлүүдээр санал солилцов.

       Тэрбээр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэхэд ахмад шүүгч, ажилтныг мэдээллээр хангаж, шүүгчийн ажил мэргэжлийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулах, олон нийттэй харилцах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага сэдвээр сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, арвин туршлагаа хуваалцах зэрэг чиглэлүүдээр 2021 оны төлөвлөгөөнд санал оруулж, цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

 

     

    “Шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүн Д.Гансүх холбооны үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар анхаарал хандуулж, ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тогтмол дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

       Мөн хуралдаанаар 2021 оны 6 дугаар сард “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны Их хурлыг зохион байгуулахаар товлож, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулав.

      Хурлын төгсгөлд холбооны удирдлагууд “Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны ажилд байнгын дэмжлэг үзүүлж ажилладаг нийт шүүхийн тамгын газар, холбооны гишүүн ахмадууддаа холбооны зүгээс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

 

 

                                   ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР