Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 29 дүгээр тогтоолоор хүргүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-т заасныг тус тус үндэслэн зарласан төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын цахим шалгалт тухайн сул орон тоо зарлагдсан шүүхийн тамгын газрын байранд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 минутад болно.

        Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” журмын дагуу Шалгалтын комисс зохион байгуулна. 

       Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж, амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ. Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ шалгалтын байранд ирж, суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Тогтоолтой Энд дарж танилцана уу.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

                                   ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

                       ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

                               САЛБАР ЗӨВЛӨЛ

                                   Утас: 70008041, 70007041