Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Алтангэрэл нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

     Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар байлцав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг киоск машинаар төлөх үйлчилгээг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүлсэн бөгөөд нийслэл дэх хамгийн их ачаалалтай найман шүүхэд байршуулаад байгаа юм.

 

     Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” авч, энэхүү нэхэмжлэхээрээ банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Шүүхэд киоск машин нэвтрүүлснээр иргэд шүүхийн үйлчилгээг цаг алдалгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай авахад чухал үүрэг гүйцэтгэдэг болсон.

 

     Уулзалтын эхэнд “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал “Шүүхэд найман киоск машин ажиллаж байна. Нэг машинаар өдөрт 50 гаруй иргэн үйлчлүүлж байгааг бид чамлахааргүй тоо гэж бодож байгаа” гэлээ.  “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Алтангэрэл “Манай компани технологийн дэвшлийг хууль зүйн салбарт нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг” гэж товч танилцуулаад киоск машинаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаарддаг бичиг баримт нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн маягтыг хэвлэх үйлчилгээ нэвтрүүлэх саналаа танилцуулав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр энэхүү саналыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд цаашид цахим шүүхийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн дэвшлийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс