Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 04 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхлүүлж байгаа тул холбогдох мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / [email protected] / хаягаар эсхүл баталгаат шуудангаар ирүүлнэ үү.
Жич: Өргөдөл, гомдолд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
- Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах хаяг /цахим шуудангийн хаяг/, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурсан байх;
- Өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.
Холбогдох утас: 7000-8037
Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА