Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-ийн удирдагч Л.Заяаг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уулзалтаар талууд 2021 онд хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. Төслөөс ШЕЗ-тэй 2021 онд шүүхийн захиргааны ажилтны сургалтыг хариуцсан бие даасан нэгж байгуулах, Коронавируст цар тахлын үед цахим шүүх хуралдаан явуулах боломжийг хангах үүднээс шүүх хуралдааны танхимуудыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах зэргээр уламжлалт харилцаа хадгалах, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.
Уулзалтад ШЕЗ-ийн ГНБД О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-ийн менежер Б.Жавхлан, Ц.Мөнх-Од нар байлцав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа болон тус сангийн “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал А.Энхтуяа нарыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2021 онд уламжлалт харилцаагаа хэвээр хадгалах, арилжааны маргаан шийдвэрлэсэн шүүхийн практикийн судалгааг нийтийн хүртээл болгох, шинээр байгуулагдах Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны суурь зарчмын талаар бусад улс орны туршлагаас судлах, хуульчдын байр суурийг сонсох хэлэлцүүлэг зохион байгуулах, шүүхийг цахим хэлбэрт оруулах үйл ажиллагааг тууштай дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа байлцав.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР