Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020 оны 4 дүгээр улирлын дугаарыг толилуулж байна.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Энэ удаагийн дугаараар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдээс өгсөн саналыг нийтэллээ. Шүүх судлал булангаараа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хэргийн хөдөлгөөний удирдлага булангаараа “Мөнгө угаах” гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн статистик мэдээллийг боловсруулан олон нийтэд хүргэж, улмаар судалгааны эргэлтэд ашиглах бололцоог тус тус бүрдүүллээ. Мөн “Шүүгчийн танин мэдэх үйл явц, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс”-ийг хуульч, судлаачийн зүгээс хэрхэн тодорхойлж буй нийтлэл, “Эрүүгийн хуулийн хэрэглээ, хуульчдын цаашид анхаарах асуудал” өгүүллээр хууль хэрэглээ, шүүхийн шийтгэх тогтоол бичих, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх зэрэгт хуульчдын анхаарвал зохих асуудлыг практик жишээнд тулгуурлан хөндсөн өгүүллийг тус тус багтаалаа.
2020 оны отгон дугаар болох энэ удаагийн дугаарыг эрүүгийн эрх зүйн хүрээнд эмхэтгэн гаргаснаар 2020 оны нийт дугаарыг цаг тухайд нь уншигчдын мэлмийд хүргэлээ.
Эмхэтгэлийг цахим хэлбэрээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой
Эмхэтгэлийг Энд дарж үзнэ үү.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН