Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Далайн Болорыг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилов.
Д.Болорыг шилжүүлэн томилсонтой холбогдуулан ШЕЗ-ийн мөн өдрийн 123 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Бадамхандын Энхсайханыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, Шүүхийн барилга, дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан референт Ц.Цэдэндамба, Шүүхийн захиргааны хяналт-шалгалт хариуцсан референт Г.Төрболд, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.Алтаншагай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн тамгын газрын даргын ажлыг хүлээлцүүлэв.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР