Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг дээрх тогтоолд дурдсан хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж байна.

 

Иймд Та бүхэн тус архиваас лавлагаа, тодорхойлолт авах өргөдөл, хүсэлтээ Шүүхийн төрөлжсөн архивын [email protected] цахим хаягаар болон шуудангаар ирүүлнэ үү.

 

Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлаас шалтгаалж тендерийн тодорхойлолт болон бусад өргөдөл, хүсэлтийн хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт ирүүлсэн цахим хаягаар буцаан олгоно. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газарт цахимаар давхар илгээх болно.

 

Жич: Архивын лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээний өргөдөл, хүсэлтийг зөвхөн ажлын цагаар хүлээн авах бөгөөд өргөдөл, хүсэлт илгээх иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан баримтыг дээрх цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

Хүсэлт / Албан бичгийг ямар байгууллага, албан тушаалтанд хаяглуулж авахаа тодорхой, товчлохгүйгээр бүтэн бичих/
Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар
      Дансны дугаар: 100900005001  /төрийн сан 1% 10000/ 

      Дансны нэр: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ААлба

      Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, тодорхойлолт авах газрын нэрийг /Шүүхийн төрөлжсөн архив эсвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх/    бичнэ.

      Жишээ нь: Шүүхийн төрөлжсөн архиваас тодорхойлолт авах бол гүйлгээний утга дээр ... ххк ШТА гэх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхойлолт авах бол ...  ххк ЗХАШШ гэж бичих.

 

Харилцах утас: 70007082

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ