Хилс хэргээр гүтгэгдэж, 774 хоног хоригдсоны эцэст хэрэг нь шударга шүүхээр орж цагаатгагдсан иргэн З.Гантулга түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын шүүх, шүүгч нарт баярласанаа илэрхийлэхээр ирсэнийг та бүхэнд хүргэж байна.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Таны хэргийг 2005 оны 3 дугаар сарын 20-ны өдөр анхны мэдүүлэг авсанаас хойш бүтэн 15 жил 7 сарын дараа “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх цагаатгажээ.
-Яагаад гэмт хэрэгт холбогдчихсон юм бэ?
Өмгөөлөгч: М.Хувцагаан: 2005 оны 3 дугаар сарын 18-19 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс нэгэн хүний цогцос олдсон. Уг хэрэгт миний үйлчлүүлэгч З.Гантулгыг холбогдуулан шалгаснаас хойш даруй 15 жил 7 сар өнгөрч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр “цагаатгаж” нэгэн гэмгүй залуугийн амьдралд гэрэл гэгээ, дахин амьдрал бэлэглэсэнд туйлаас их баярлаж байгаагаа илэрхийлэхээр бид хоёр энэ ярилцлагыг өгч байна.
Би З.Гантулгыг энэ хэргийг анхнаасаа үйлдээгүйд бат итгэлтэй байсан төдийгүй өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг тогтоолгохоор энэ олон жил хууль хяналтын бүхий л шатны байгууллагуудад буюу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад бүх хүмүүст хандаж тусыг эс олж байсан боловч үнэн хэзээд ялдаг, шүүхэд шударга шүүгчид олон байдгийн хүчинд хэрэг нь цагаадлаа. Энэ хэрэг прокурор, мөрдөн байцаагч нарын гаргасан алдаа төдийгүй анхнаасаа хэрэгт хайнга хандаж, сэтгэлгүй ажиллаж байсан хуулийн ажилтнуудаас үүдэлтэйгээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын дунд энэ олон жилийг өнгөрсөн.
З.Гантулга: Энэ хэргийн хохирогч, талийгаач миний дотны, хамт ажилладаг найз маань байсан юм. Хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрч энэ хугацаанд эрүү шүүлт, зодуур нүдүүр, хэрэг тулгаж хүлээлгэхээр хөхүүл хүүхэдтэй эгчийг минь хүртэл хорьж надад харуулахыг би өөрийн биеэр амссан тул дахин дахин хэргийг яримааргүй, сэтгэл маань хямардгийг ойлгоорой, өнөөдөр ийм сайн чадварлаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй өмгөөлөгчийн хүчинд би хүний нүүр бүтэн харах болчихоод ажилтай албатай болж, хамт олон дотор ороод сайхан байна.
-Та энэ олон жил шалгагдаж, удаа дараа шүүх хуралдаанд оржээ. Өөрийгөө цагаадна гэдэгт итгэлтэй байв уу
Би 774 хоног урьдчилсан хориход хоригдож, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхээр орж шүүхээс 25 жилийн хорих ял оноож, онцгой дэглэмтэй хориход ял эдлүүлэх болсон тэр өдөр миний амьдралын хамгийн аймшигт өдөр, ингээд л хилс хэргээр үхлээ дээ” л гэж бодож байлаа. Нэгэнт хийгээгүй хэргийн төлөө өөрийгөө нотлох зорилгоор хориход “хуурай өлсгөлөн” хүртэл зарлаж, ингэж зовж байхаар хурдан үхэхээр шийдэж сэтгэл санааны дарамтад байлаа. Ер нь цагаадна гэдэгтээ итгэл муутай, гагцхүү өмгөөлөгчдөө, шүүгч нарт л найдаж байсаан, ямар сайндаа ээж, бид хоёр М.Хувцагаан өмгөөлөгчдөө “Та битгий өвдөөрэй, битгий тэтгэвэрт гараарай” гэж гуйж байх вэ дээ.
Өмгөөлөгч М.Хувцагаан: Үйлчлүүлэгч маань энэ хугацаанд эцгээ алдаж, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ч маш их хохирол амсаж, энэ олон жилийн хугацаанд хэрхэн хохирсныг хавтаст хэргийн баримтууд бэлхнээ хэлээд өгнөө. Энэ дашрамд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн шүүгч нарт маш их баярлаж байгаагаа мөн шүүгчийн туслах Х.Энхчимэг надтай болон миний үйлчлүүлэгчтэй маш ёс зүйтэй хүнлэг хандаж байсанд их баярлаж явдаг юм.
З.Гантулга: Шат шатны шүүх хэргийг үнэн зөв шударгаар шийдэж өгсөнд маш их баярлаж байгаа. /уйлав/ Шүүхийн үйлчилгээ, бүх зүйл энгийн иргэдэд ойлгомжтой, шүүх хурал болон дотоод үйл ажиллагаа нь маш тодорхой цаг хугацаатай, дэг жаягтай байдаг юм билээ. Миний хэргийг шийдсэн шүүгч нар маш чадвартай, ямар нэг зүйлийн үнэн зөвийг олох гэж маш их хичээж ажиллаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Манай улсад шударга шүүх байдаг гэдэгт би болоод ээж, ах дүү нар маань бат итгэсэн.
Ж.Оюунцэцэг: Хэрэгт шалгагдаж байсан энэ олон жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн бүхнээ илэн далангүй ярьж биднийг зорьж ирсэн та хоёрт баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд их амжилтыг, сайн сайхан бүхнийг хүсье.
Ярилцсан:
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг
Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар