Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төсөлтэй хамтран 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулах Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох “Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл чанар, шүүхийн практик” сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2020.11.09) эхэллээ. Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 81 шүүгч оролцож байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Л.Атарцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ сургалтын агуулгыг захиргааны хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шүүгчдийн сургалтын эрэлт, хэрэгцээний санал, шүүн таслах ажиллагааны тайланд үндэслэн тодорхойлсон гэдгийг онцлоод, сургалтад оролцогч нарт өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сургалтад идэвхтэй хамрагдахыг хүслээ.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтын эхний өдөр Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны гэрээний маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа”, Улсын Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь “Зөрчлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх процесс”, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа “Татварын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар “Сонгуулийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ” зэрэг сэдвээр тус тус сургалтыг удирдан явуулна.
Сургалтын хоёр дахь өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин “Тендерийн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, хууль хэрэглээ” сэдвээр сургалтыг удирдан явуулж, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хууль тогтоомжийн бодлогын болон эрх зүйн шинэтгэл, түүний үр нөлөө, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР