Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан “Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилготой энэхүү сургалт 2020 оны 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 21-нийг хүртэл 42 хоногийн хугацаанд танхимын болон шүүх дэх дадлага ажил хосолсон хэлбэрээр болсон юм. Энэхүү сургалтад хамрагдаж, болзол шаардлага хангасан 31 эрх зүйчид гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан нар оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэхүү сургалтыг 2016-2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй, 2019 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран зохион байгуулж байсан бол энэ жил Шүүхийн ерөнхий зөвлөл дангаараа зохион байгуулж байгаа нь онцлог байлаа.
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад 2016 онд 58, 2017 онд 41, 2018 онд 35, 2019 онд 45, 2020 оны 36, нийт 215 эрх зүйчид хамрагдсанаас өнөөдрийн байдлаар 169 суралцагч төгссөн байна.
Шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэгдсэн өмнөх 4 жилийн төгсөгчдөөс 59 төгсөгч шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажилд орсон бол энэ жилийн хувьд сургалтын явцад 7 суралцагч ажлын байраар хангагдсан нь сургалтын зохих үр нөлөө юм.
Энэхүү сургалтад амжилттайгаар суралцаж төгссөн та бүхэнд зохих хуулийн шаардлага хангасан, Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн тохиолдолд манай байгууллагын хаалга нээлттэй байх болно гээд, төгсөгчдөд баяр хүргэж, сургалтын хугацаанд сурч, эзэмшсэн бүхнээ ажлын байрандаа хэрэгжүүлж, ажиллахыг хүсье” гэв.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тус сургалтаар эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн, шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй эрх зүйчдийг бэлтгэдэг уламжлалтай. Энэхүү сургалт нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагад суралцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх ач холбогдолтой.
Танхимын сургалт хоёр долоо хоногийн турш шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих тусгай мэдлэгийг олгоход чиглэсэн бөгөөд шүүгчид, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчид хичээлийг удирдан явуулсан юм.
Шүүх дэх дадлага ажил 3 долоо хоногийн турш нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд тус тус болж, дагнасан шүүх тус бүр дээр дадлагажих боломжийг олгосон нь энэ жилийн сургалтын онцлог байлаа. Суралцагчдыг шүүгч, шүүхэд олон жил ажилласан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтнууд удирдаж, өөрсдийн мэдлэг, чадвараасаа хуваалцаж, сургаж дадлагажууллаа.
Танхимын сургалт болон шүүх дэх дадлага ажлын дараа суралцагчид мэдлэг, ур чадварын, хэргийн хөдөлгөөний удирдлага, эрх зүйн актын төсөл боловсруулах, бие даалтын ажил гэсэн 3 үндсэн чиглэлээр шалгалт өгч, 31 суралцагч шалгалтад тэнцсэн юм. Эдгээр төгссөн суралцагчдын хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу байдал бий болж байгаа юм.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР