www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан чөлөөт сонголтын “Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 6 бүсэд 4 ээлжээр, Нийслэл хотод 3 ээлжээр тус тус зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтад хамрагдсан шүүгчид Иргэний хуулийн IY хэсэг “Гэрээний бус үүрэг” I, II дэд хэсэг болох "Хуульд зааснаар үүсэх үүрэг, Зөрчлийн улмаас үүсэх үүрэг” сэдвийн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлсэн юм.
Сургалтад Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт иргэний хэргийн шүүхийн 260 шүүгч оролцлоо.
Энэхүү сургалтад оролцсон шүүгчид хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цагийг хангаж байгаа болно.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР