Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд 8 ээлжээр тус тус зохион байгуулж, өндөрлөлөө.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтын YII ээлжийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт, YIII ээлжийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тус тус зохион байгууллаа.
Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа удирдан явуулж, шүүгчийн сэтгэл зүйн асуулга судалгааг шүүгчдээс авч, ажил мэргэжлээс үүдэлтэйгээр үүсэж буй бэрхшээл, бие махбод болон сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал зэргийг тодорхойлон, шүүгчийн стресс, түүнийг даван туулах аргын талаарх товч мэдээлэл өгсөн юм.
Сургалтад хамрагдсан шүүгч ажилтнууд судалгаанд үндэслэсэн эрэлт бүхий сургалт болсныг онцлоод, судалгааг цаашид үргэлжлүүлэн, сургалтаа гүнзгийрүүлэх, шүүхийн захиргааны ажилтнуудад сэтгэл зүйн сургалтуудыг тогтмол явуулах саналыг уламжилсан юм.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР