Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 121 дүгээр тушаалаар байгуулагдсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах журам” болон “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдав.

     Ажлын хэсгийн ахлагчаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гишүүдээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнсүх, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Болд, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Сандаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Солонго, Нарийн бичгийн даргаар Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа нар ажиллаж байна.

     Тус хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх чиглэл, холбогдох хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

 

 

Шүүхийн хүний нөөцийн газар

Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтэс