Шүүхийн ерөнхий зөвлөл, Унгар улсын Шүүхийн үндэсний газар хооронд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулав. Санамж бичигт Монголын талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Унгарын талаас тус улсын Шүүхийн үндэсний газрын дарга ноён Гёорги Сэнэй нар гарын үсэг зурж харилцан дипломат шугамаар солилцсоноор баталгаажив.
Тус Санамж бичиг байгуулагдсанаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ салбараар өргөжүүлж, шүүхийн байгууллагууд хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдаж буй юм.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Санамж бичгийн хүрээнд талууд харилцан өндөр түвшний айлчлалыг зохион байгуулах, туршлага солилцох, хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР