Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны есдүгээр сарын 07-14-ний хооронд Төв, Дундговь, Өмнөговь, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

     Тус уулзалтаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн 2020 оны эхний хагас жилийн ажлын явц, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар танилцуулж, цаашид баримтлах бодлого, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

 

   

     Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлохыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцлоо.

 

     

      Дээрх аймгуудын шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий Зөвлөлийн хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм. 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс