Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

     

      Энэ үеэр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, хуульчдаас шүүгчдийг шилж олох, шүүхийн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байдал, шүүхэд техник технологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулав.

 

     

       Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь cум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналаар шагнагдсан шүүхийн захиргааны албан хаагчдад шагналыг гардуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэндчилгээг уламжлан хүндэтгэл үзүүллээ.

 

 

Шүүхийн захиргаа, удирдлагын газар