2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

      Тус зорилтынхоо хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Шүүгчийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан.

      “Шүүгчийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан нэгдсэн байдлаар анх удаа “Шүүгч-сургагч багшийн сургалт”-ыг 2020  оны 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

       Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр сургалтын үр дүн, ач холбогдлыг дүгнэж, шүүгч-сургагч багш нарт гэрчилгээ гардуулж, амжилт хүссэн юм.

 

 

       Тэрбээр “Шүүгч-сургагч багш нарын маань заах арга зүйд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалтыг санхүүжүүлэн, дэмжлэг үзүүлсэн Азийн санд Шүүхийн ерөнхий зөвлөл болон сургагч багш нарын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ.  

 

 

        Сургалтад оролцсон шүүгч-сургагч багш нар сургалтын үр өгөөж нь богино хугацаанд их мэдээллийг өгч, сургалтын арга  зүйг шинэлэг орчин үеийн арга хэлбэрээр сэдэлжүүлж өгсөнд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа онцлоод цаашид тус чиглэлээр ахисан шатны түвшинд үргэлжлүүлэн суралцах  хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.   

 

 

Шүүхийн хүний нөөцийн газар