Сэтгүүлч А.Баярмаа: Иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулсан сургалт боллоо
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх” сургалтад 5 дахь удаагаа суралцаж байна. Сургалт бүхэн өөрийн онцлог давуу талтай явагддаг. Энэ удаагийн сургалтаар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад хэрхэн анхаарч, ямар ахиц гарч байгаа, Олон улсын жишиг ямар байдгийг мэдээлэн, мөн нээлттэй мэдээллийг хэрхэн ашиглах зэрэг сэтгүүлчдэд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл олголоо.
Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгчид сургалт орж, бодит жишээн дээр тулгуурлан хичээлийг сонирхолтой хэлбэрээр явуулсан нь ойлгомжтой, үр өгөөжтэй болголоо гэж бодож байна.
Сэтгүүлчид мэдээллийг олон нийтэд хүргэж, иргэдийн мэдэх эрхийг хангадаг. Энэ утгаараа “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалт иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулсан өгөөжтэй сургалт боллоо.
Жил бүр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж буй Шүүхийн Ерөнхий зөвлөл, оролцож буй багш, судлаачдад баярлалаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сэтгүүлч Х.Цэвэгмэд: Сургалтын давтамжийг ойртуулвал сайн байна
Би анх удаа “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” бэлтгэх сургалтад хамрагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд долоон жил орон нутагт /телевиз, сонин, студи/-д сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийн талаар бараг мэдээ бэлтгэж байгаагүй, энэ талын ойлголт тэг байсан гэж болно. Ер нь шүүхийн байгууллагыг хаалттай, мэдээ мэдээлэл өгдөггүй гэсэн ойлголттой байсан.
Хоёр өдрийн сургалт сонирхолтой, олон зүйлийг мэдэж авсан, үр өгөөжтэй байлаа. Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээллийг зөв сонгож оновчтой бэлтгэж, олон нийтэд хүргэж чадвал нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийн боловсролд эерэг нөлөө үзүүлж болохыг ойлгож авлаа. Мөн мэдээ бэлтгэхдээ түргэн, шуурхай, хэн нэгнээс түрүүлж биш, нийгэмд гарах үр дүнг тооцож, үгээ сонгох, судалгаа сайтай, бүрэн бодит мэдээллийг хүргэх ёстойг тодорхой кейс дээр сонсож ойлголоо.
За төгсгөлд нь сургалт зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөл, эрдэмтэн багш нар, оролцогчид, сэтгүүлчиддээ баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Сургалтын давтамжийг ойртуулах боломж байвал сайн байна. Мөн сургалтыг төлөвлөсөн хугацааны дагуу тасралтгүй, сэтгүүлчийг мэргэших хэмжээнд хүртэл зохион байгуулж, чадавхижуулж байхыг хүсье.
Сэтгүүлч Б.Амарбаян: Цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах бодол төрлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс найм дахь жилдээ зохион байгуулсан "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтад анх удаа хамрагдлаа. Хоёр өдөр болсон энэ сургалтаар шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдаан, түүнийг сурвалжлах, олон нийтэд мэдээлэх чиглэлээр богино хугацаанд олон талын мэдлэгтэй боллоо.
Зарим ээдрээтэй, асуулт дагуулсан, шүүхтэй холбоотой асуудалд хариулт авч, ойлголтыг зөрүү болоод ойлголтоо баталгаажууллаа. Цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах бодол төрлөө. Ер нь шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Тэр дундаа шүүхийн шийдвэрийг үнэн зөв, нийтэд буруу ойлголтгүй түгээх нь сэтгүүлчийн үүрэг. Энэ хүрээнд мэргэжлийн багш нараар сонирхолтой сэдвээр мэргэших боломж олгосонд талархаж байна.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс