АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Шүүгч, сургагч багш нарт зориулсан сургалт” 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр эхэллээ.   www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

         Сургалтын зорилго  шүүгч сургагч багшийн хүний нөөцийг чадваржуулах, ур чадвар, заах арга зүйг сайжруулахад чиглэж байна.

 

          

        Сургалтыг Азийн сангийн хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөр хариуцсан менежер Г.Гантулга нээж, төслийн хэрэгжилтийг товч танилцуулаад, шүүгч сургагч багш нарыг сургалтдаа идэвхтэй, амжилттай оролцохыг хүслээ.

     

         Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Баярмаа “Сургагч багшийн мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох нь”, “Өөрийн үнэлгээнд суурилан хөгжлийн төлөвлөгөө боловсруулах”, “Сургалтын хөтөлбөр, түүний хөгжлийн үе шат” сэдвүүдээр, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш, дэд профессор С.Эрдэнэцэцэг “Насанд хүрэгчдийн онцлог, түүнийг сургалтад харгалзан үзэх нь”, “Суралцагчдыг идэвхжүүлэх аргууд”, “Суралцахуйн конструктив онол, андрогог (мэргэжлийн хүрээ) сэдвүүд”-ээр хичээл зааж, сургалтад оролцогчдын заах арга зүйг оношилж, оношилгооны дүнг танилцуулж, онол практикийн хэрэглээ сэдвээр багаар ажиллаж,  хэлэлцүүлэг өрнүүлэх юм.  

 

     

        Тус сургалтад нийслэл, дүүргийн  давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 18 шүүгч, сургагч багш хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР