Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байрны нөхцөл байдалтай танилцлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

     

       Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар байлцсан юм.

 

           

         Ажлын хэсгийн гишүүдэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алтанцэцэг, шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү нар шүүхийн үйл ажиллагаа,  иргэний хэргийн шүүхэд ашиглагдаж байгаа “Иргэн-2014” систем, шүүн таслах ажиллагааны мэдээллийн талаар танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулж, шүүхийн төсөв, барилга байгууламж, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар танилцуулав.

 

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн Тамгын газар