Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шүүхийн үйл ажиллагааны олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шууд мэдээлэх боломж бүхий “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийг орон даяар нэвтрүүллээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

        Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системээр дамжуулан иргэд, олон нийтийг шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээллээр шуурхай хангаснаар Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөөний 3.3.3-т заасан “Цахим шүүхийг хөгжүүлэх”, 3.5.9-д заасан “Иргэд шүүхэд цахимаар хандах, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

            Тус системд хэргийн оролцогч ямар нэг бүртгэлгүйгээр нэвтрэн өөрийн оролцох шүүх хуралдааны товын мэдээг авах боломжтойгоос гадна иргэд, олон нийтийн хувьд шүүх, огноо, хурлын танхимыг сонгож, шууд явагдаж буй болон дууссан шүүх хуралдаан, шүүх хуралдааны статистик мэдээллийг товч байдлаар хүлээн авах боломжтой юм.

Шүүхийн хуралдааны цахим системээс дараах төрлийн мэдээллийг гарах боломжтой.

Үүнд:

1.         Анхан шатны шүүхийн мэдээлэл /Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд харагдах боломжтой./

1.1.      Анхан болон давж заалдах шатны журмаар тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл

1.2.      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын огноо, дугаар

 

2.         Шүүх хуралдааны мэдээлэл /Товлон зарласан шүүх хуралдааны мэдээлэл/

2.1.      Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний мэдээлэл

2.2.      Хэргийн оролцогчдын мэдээлэл /нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  яллагдагч, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор/

2.3.      Маргааны төрөл, хэргийн зүйчлэлийн мэдээлэл

2.4.      Шүүх хуралдааны товлон зарласан товын мэдээлэл /огноо, цаг, минут/

2.5.      Шүүх хуралдаан товлон зарласан танхимын мэдээлэл

 

3.         Шүүх хуралдааны явцын мэдээлэл /Тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа мэдээлэл/

3.1.      Шүүх хуралдаан зарласан

3.2.      Шүүх хуралдаан үргэлжилж байна.

3.3.      Шүүх хуралдаан завсарласан.

3.4.      Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

3.5.      Шүүх хуралдаан хүлээгдэж байна.

3.6.      Шүүх хуралдаан хойшилсон.

3.7.      Шүүх хуралдаан дууссан.

 

Уг систем нь хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг түргэн шуурхай мэдээлэхээс гадна цуглуулсан дата /мэдээлэл/-д үндэслэн шүүх хуралдаан хойшлолт болон холбогдох судалгааг нэгтгэн боловсруулах ач холбогдолтой болно.

 

 

www.live.shuukh.mn

 

Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс