Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зохион байгуулагч Г.Энхдөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхийн тамгын газруудад албан томилолтоор ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.  

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, хуульчдаас шүүгчдийг шилж олох, шүүхийн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байдал, шүүхэд техник технологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг хүрээнд тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ зэргийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан. 

 

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа Шүүхийн тухай хууль тогтоомжийн төсөл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах чиглэлээр анхаарах зарим асуудлын талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч харилцан санал солилцов.

 

 

Тус аймгуудын шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл хангамж, шүүгч ажилтнуудын албаны орон сууц болон, шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч цааш уламжлахаа илэрхийллээ.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын бусад шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.