Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  зохион байгуулж байгаа “Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт  нийслэл, дүүргийн шүүхийн тамгын газруудад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхэллээ.

Сургалтын I ээлж  2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн   Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт зохион байгуулагдав.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

Сургалтын II  ээлж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, III ээлж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, IY ээлж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, Y ээлж 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, YI ээлж 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, YII  ээлж 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус зохион байгуулагдана.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлөвлөгөөний дагуу сургалт явагдах юм.    

 

 

Шүүгчдэд зориулсан сургалтын зорилго нь ажлын байран дахь стрессийг даван туулах аргууд, шууд бус ялгаварлал, давуу тал өгөх зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгүүдийг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа, нийгмийн мэдрэмжээ дээшлүүлэх мэдлэг чадварыг шүүгчид олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмуудын талаарх мэдээллийг өгөх зорилготой.

                     

 

                        ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР