Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Эмрах Устаөмэртэй 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзлаа. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын шүүхийн байгууллагууд хоорондын уламжлалт харилцаа сэргэн хөгжиж, ажил хэрэгч уулзалт, яриа хэлэлцээ идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ТИКА олон улсын байгууллагын оролцоо, санал санаачилга чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Тус хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос Монгол Улсын шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, олон улсын стандартад хүргэх чиглэлээр шүүхийн барилга байгууламжийг сайжруулах, засварлах, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг шат дараалалтай хийж хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, ахлах зохион байгуулагч С.Гандолгор болон ТИКА олон улсын байгууллагын төслийн менежер О.Соёлмаа нар байлцав.

 

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР