www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Сургалтыг хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно.
Суралцагч нь энэхүү сургалтад хамрагдсанаар хуульд заасан шаардлагын дагуу төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэний дараа шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болох юм.
Сургалтын зорилго:
- Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх;
- Шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олгох.
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;
- Шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Сургалтад бүртгүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,
2. Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар батлуулсан хуулбар,
3. 400 хүртэл үгтэй суралцах хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон эссэ. /Эссэнд холбоо барих хаяг, утасны дугаарыг тусгасан байна/
Бүртгэл явагдах үе шат:
Бүртгэлийн материалыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 203 тоотод хүлээн авна.
Сургалтад оролцогчдын тоо хязгаартай.
Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70008022, 88001700, 99282989 дугаарын утсаар авна уу.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР