Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран дүүргийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудын шүүхийн байрны нөхцөл байдал, объектын харуул, хамгаалалт, шүүх хуралдааны дэг журам сахиулах болон шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах ажиллагаатай танилцаж, холбогдох цагдаагийн алба хаагч нарт шуурхай үүрэг өгч ажиллав.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

Шүүхийн тамгын газарт Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа, Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, тус хэлтсийн Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн ахмад Ш.Энхчимэг болон албаны бусад хүмүүс ажиллав.

 

 

 

Зарим Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын дарга нар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудал, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийн талаарх саналаа уламжилж,  Шүүхийн ерөнхий зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг ярилцлаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах журам” болон “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС