www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар байгуулагдсан орон нутаг дахь зарим шүүхүүдэд тайлан танилцуулах, шүүгч ажилтантай уулзалт зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн-гишүүний туслах Б.Ундрал, жолооч А.Баяндорж нар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Завхан, Увс, Архангай аймгийн шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд тус тус ажиллалаа.
Ажлын хэсэг дээрх шүүхүүдийн шүүгч, захиргааны нийт алба хаагчидтай уулзаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, 2020 оны ажлын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар танилцуулсны зэрэгцээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Шүүхийн тухай хуулийн төсөлд өгсөн санал болон шүүгч, ажилтны ажиллах нөхцөл байдал, ажлын байрны хүндрэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтаар яригдсан санал санаачилга, орон нутгийн шүүхүүдэд нийтлэг тулгамдаж буй шүүхийн барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, алба хаагчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, тээврийн хэрэгслийн парк шинэчлэл, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг бууруулах, тамгын газрын сул орон тоог нөхөх зэрэг асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулахаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа шүүхийн байгууллагад идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан шүүгч, захиргааны ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналыг гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.