Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнтэй холбоотой хууль ёсны эрх, арга хэрэгсэл болон дэмжлэг үзүүлэх тогтолцооны талаар олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аяны хүрээнд үүсгэн байгwww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピーуулагдсан ажлын хэсгийн гурав дахь уулзалт өнөөдөр (2020.08.27) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Нөлөөллийн аяны үйл ажиллагааны үйл явц, хэрэгжилтийн талаар Олон улсын эрх зүйн байгууллагын мэргэжилтэн С.Агьзул мэдээлэл хийв.
Мөн хамтран ажиллаж буй байгууллагуудын саналыг тус бүр хэлэлцүүлж, нөлөөллийн аяны контент хөгжүүлэлт дээр ажиллах маркетингийн агентлагийн танилцуулгыг сонссон ба ажлын хэсгийн гишүүд хоорондоо сайн туршлагыг хуваалцаж санал солилцлоо.
Уулзалтад Олон улсын эрх зүйн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл оролцсон юм.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс