Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулсан зарим шүүгч, ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, мөн зарим шүүгч, ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдэг, мөн тус зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг болон салбарын бусад шагналаар тус тус шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шагнал гардуулж хэлсэн үгэндээ:  “Төрийн аливаа шагнал нь салбар салбарын мэргэшсэн, зүтгэлтэй, ёс зүйтэй, тухайн салбарын төдийгүй улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагчдад олгодог, тэдний үнэ цэнийг тодорхойлж байдаг. Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай, бүтээмжтэй, хариуцлагатай хүргэхэд нөр их хөдөлмөрөө зориулсан Та бүхний хичээл зүтгэлийг Монгол Улсын төрийн тэргүүн, олон нийт үнэлж буйн илэрхийлэл нь энэхүү шагнал юм. Төрийн дээд одон, медалиар шагнуулсан Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж, амжилт хүсье.” гэв.

 

 

 

Алтангадас одонгоор шагнуулсан ахмад шүүгч Т.Энхжаргал: “Миний бие хуулийн   байгууллагад 33 жил ажиллаж, 22 жилийн өмнө шүүх хэмээх энэ том айлын хаалгыг алхаж орсон. Ажиллаж байхдаа шударга ёс, хүнийг хүндлэх ёсны дагуу шүүн таслах ажиллааг хэрэгжүүлж, уг ажилдаа цаг зав, амьдралын ихэнх хугацааг зарцуулсандаа бахархалтай явдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн нийт шүүгч, ажилтнуудынхаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга П.Ариунбилэг: “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнууддаа энэхүү баярт өдрийн мэнд хүргэе. Миний бие улсад 36 жил, төрийн байгууллагад 34 жил, шүүхийн байгууллагад 24 жил ажилласан. Үе үеийн шүүхийн захиргааны ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, ажлын ачаалал даах чадвар зэрэг нь миний сурч хүмүүжих, хүн болох эхлэхийг зөв зүйтэй тавьж өгсөнд талархаж явдаг” хэмээгээд ахмад шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа амжилт хүсэж, сэтгэл нь ариун, гаргаж байгаа шийдвэр нь мэргэн, үзэг нь хурц байхыг ерөөлөө.

 

 

 

 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, В.Оюумаа, Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар болон тус зөвлөлийн ажлын албаны ажилтнууд оролцов.  

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс