Шүүхийн ерөнхий зөвлөл, Сингапур улсын Шүүхийн коллеж хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд Сингапур улсын Шүүхийн коллеж, тус улсын  Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран шүүгч нарт зориулсан магистрын сургалтад суралцах тэтгэлэгт /"Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох/" хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn вэбсайтад зарласан билээ.

Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт Монгол Улсаас цөөнгүй тооны шүүгчид хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Сингапур улсын Шүүхийн коллеж болон Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургууль нарын хамтарсан сонгон шалгаруулах хороо дүнгээ гаргасан байна.  

Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох 2020 оны хөтөлбөрт Монгол Улсаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хамрагдахаар шалгарав.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Тус хөтөлбөр нь танхимын академик сургалтыг практиктай хослуулснаараа давуу талтай бөгөөд дэлхийн олон орны шүүгч нар хамрагдах юм. Хөтөлбөрт мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн хичээлүүд орж шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР