Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, “Өргөмжлөл”-өөр шагналаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, тус газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ нарыг шагнав.
“Өргөмжлөл”-өөр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Тэмүүжин, эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Галсантогтох, тус газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалах офицер, цагдаагийн ахмад Д.Эрдэнэжаргал, цагдаа, жолооч Т.Цэвээндорж нарыг шагналаа. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Марат, тус газрын хамгаалалын офицер, цагдаагийн ахмад Ц.Дөлбаяр, эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхдалай, эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Дагвадорж нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр шагнасан юм.
Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг Цагдаагийн байгууллагын 99 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн өдөр”-өөр гардууллаа.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー