Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа

 

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/06-25.JPG

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэдийн төлөөлөгчдөөс 3 иргэдийн төлөөлөгчийг урьж, уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр болох иргэд хоорондын зай, ариутгал халдваргүйжилт зэргийг баримтлан ажилласан бөгөөд сургалтыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвүүдээр зохион байгууллаа.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.

Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага, шүүхийн сэтгүүл, тарааж өгөх материал, ил захидал гардууллаа.

Н.Мөнхнасан