Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр /2020.06.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн уншиж сонордууллаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн болон Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан туршлагатай хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонд баяртай байна.
Хуульчдаас шүүгчийг шилж сонгох болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Таныг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байна” гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан талархал илэрхийлээд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах мөрийн хөтөлбөрийг маань Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонх нь дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч томилсонд баяртай байна.
Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллана” хэмээв.
Танилцуулга: Дашнямын Цогтсайхан
Боловсрол: |
|
Мэргэжил: | Эрх зүйч
|
Ажилласан байдал: |
|
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс