Монгол Улсын шүүхийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүх, шүүгчид рүү чиглэсэн, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, тэдний ажил хэргийн нэр хүндэд халдсан, улс төржүүлсэн үйл ажиллагаа сүүлийн үед зохион байгуулалттай явагдаж байна.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасны дагуу шүүх, шүүгчээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд явуулж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой.   

 

Шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь тухайн хэргийн оролцогчдод нээлттэй байтал нэр бүхий улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, хувь хүмүүсийн зүгээс шүүгчийн хараат бус байдалд халдах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус болно.

 

Иймд шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хараат бус байдалд нь халдах зорилготой хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

 

Цаашид хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хууль тогтоомжид заасан арга хэмжээ авахыг мэдэгдье.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ