Г.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны 06 сарын 04-ний өдөр Zarig.mn сайт “Хар тамхины хэргийн мэдээлэгчид нэг жилийн хорих ял оноолоо” гэх гарчигтай бичлэгийг олон нийтэд хүргэлээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Г.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15.00 цагт хянан хэлэлцсэн.
Шүүгдэгч Г.Баттулгыг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ресорт Ворлд Тэрэлж” амралтын газарт /дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай/ хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэж шүүхээс гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оноосон.
Гэтэл олон нийтэд “Шүүх гэм буруугүй этгээдэд 1 жилийн хорих ял оноосон” мэтээр шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан буруу ташаа мэдээллийг хүргэсэн байх тул ийнхүү залруулж байна.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР