“Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээллийг авах журам ба Шүүхийн цахим лавлагааны систем” сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулав.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээллийг авах журам”-ын хэрэгжилтийг хангах, Шүүхийн цахим лавлагааны системд ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын лавлагаа, мэдээлэл хариуцсан бүртгэлийн ажилтнууд хамрагдлаа.
Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан бүх шатны шүүх 18 төрлийн лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр тоон гарын үсэг ашиглан авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгож, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг илүү үр нөлөөтэй эдлүүлэх нөхцөл бүрдэх юм.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ
УДИРДЛАГЫН ХЭЛТЭС