Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зарлигаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр Д.Эрдэнэчимэг томилогдсон. Үүгээр Шүүхийн ёс зүйн хороо таван гишүүнтэй болж, гомдол шийдвэрлэх эрх зүйн боломжтой болсон юм.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал болон шүүгчийн хариуцлага нь эн тэнцүү яригддаг. Шүүхийн ерөнхий зөвлөл та бүхний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Харин үйл ажиллагаагаа явуулахад Ёс зүйн хорооны ажлын алба зохион байгуулалтын дэмжлэг үзүүлдэг” гэж тодотгов.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд хариу талархал илэрхийллээ.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын даргын Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Билгүүн, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар болон тус ажлын албаны референт, шинжээчид байлцав.  

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс