Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Д.Ганзоригт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд  баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ажлын амжилт хүсээд “Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл гадаад харилцаа, цахим шүүхийг хөгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Шүүхийн тухай хуулийг шинэчилж, батлуулах сорилт бидний өмнө байна. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой” гэлээ.

 

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дээрх чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлээд “Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг үндсэн агуулга, зарчмаар нь хэрэгжүүлэх нь эн тэргүүний асуудал. Хараат бус байдлын ард нуугдсан хариуцлагагүй байдлыг ч таслан зогсоох ёстой. Хуульд энэхүү бодлогоо тусгахад хамтран ажиллана” хэмээв.

Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэх Шүүхийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс