Шинэ шүүгчийн сургалт 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаанд үргэлжилж өндөрлөлөө.
Сургалтын эхний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт “Шүүхийн эрх зүй”, “Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага” сэдвүүдээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчийн ёс зүй”, ”Шүүгчийн ажлын зохион байгуулалт”сэдвүүдээр хичээл зааж, сургалтыг удирдан явууллаа.
Сургалтын хоёр дахь өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Мэтгэлцэх зарчим” сэдвээр, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх”, “Шүүхийн практик” сэдвүүдээр хичээл зааж, сургалтыг удирдан явууллаа.
Харин сургалтын гурав дахь өдөр шинэ шүүгчид эрүү, иргэн, захиргааны чиглэлээрээ дагнан мэргэшлээ. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар “Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй” сэдвээр хичээл зааж, сургалтыг удирдан явуулсан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Оюунтуяа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Одонтуул, ахмад шүүгч М.Наранцэцэг нар “Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах”, “Шүүхийн шийдвэр, шийтгэх цагаатгах тогтоол гаргах” сэдвүүдээр хичээл зааж, шүүх хуралдааны бичлэг үзэж, шийтгэх, цагаатгах тогтоол бичүүлж, нийтлэг гаргадаг алдаа гаргахгүй байхыг зөвлөж байлаа.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Оюунтуяа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нар “Нотлох баримт, түүнийг үнэлэх” сэдвүүдээр сургалтыг удирдан явуулсан юм.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтын дөрөв дэх өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн “Нийгмийн мэдрэмж”, сэтгэл зүйч Б.Нямаа “Шүүхийн сэтгэл зүй, шүүгчийн харилцаа хандлага”, референт Ц.Амарсанаа, А.Ганзориг нар “Хэргийн хөдөлгөөний бүртгэл хяналтын нэгдсэн системүүд”-ийн талаар хичээл зааж, сургалтыг удирдан явуулсан.
Сургалтанд хамрагдсан шүүгчид сургагч багш нар заах арга барил сайн, богино хугацаанд аль болох их сэдэв заах гэж хичээж, үр бүтээлтэй сургалтыг явуулсныг үнэлээд цаг хугацааны хувьд богино байсан тул хугацааг сунгахыг уламжилсан юм.
Сургалтын төгсгөлд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг шинэ шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн дурсгалын зургийн цомог гардуулж, ажлын амжилт хүсэв.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР