Нийслэл болон орон нутаг дахь анхан шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I” сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд иргэн, эрүүгийн хэргийн дагнасан төрлөөр зохион байгуулагдсан юм. Сургалтад оролцсон шүүгчдийн төлөөлөл сургалтын талаар санал, сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.  

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Р.Сарантуяа: Сэдэв агуулгын хувьд чухал ач холбогдолтой байлаа

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа:

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газраас зохион байгуулсан “Шүүх хуралдааны ур чадвар-I” сургалтад орон нутгаас ирж оролцлоо. Энэ удаагийн сургалт өмнөх жилүүдээс сэдэв агуулгын хувьд ач холбогдолтой, онцлогтой болж байна. Шүүгчээр томилогдоод 1-5 жил болж байгаа залуу шүүгчдэд зориулагдсан нь онцлог байв.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын сэтгэл зүйн байдал, тухайн хэргийн онцлогоос шалтгаалаад шүүх хуралдаан дээр янз бүрийн ааш араншин гаргадаг. Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэхэд залуу шүүгчдэд туршлага дутагддаг нь үнэн. Шүүх хуралдаан удирдах явцад тулгардаг хүндрэл бэрхшээлийг асуулт, хариулт хэлбэрээр яриа өрнүүлж, туршлага судалсан нь үр дүнтэй байлаа.

Ахмад шүүгч М.Наранцэцэг сургалтыг удирдан явуулж, шүүх хуралдаан удирдах явцад гарч буй алдаа дутагдал, цаашид юун дээр анхаарах бэ гэдгийг хэлж  анхааруулсан нь маш оновчтой байлаа. Мөн хууль хэрэглээний нэгдсэн ойлголттой болж байгаа нь ач холбогдолтой байв. Цаашид ийм хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж хэлмээр байна. Гарын авлага, тараах материалын агуулга, чанарт илүү анхаараасай хэмээн хүсэж байна гэв.

 

 

Д.Отгончулуун: Шүүх хуралдаан удирдах арга барилд суралцсандаа баяртай байна

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун

 

 

Би 2018 онд шүүгчийн албан тушаалд томилогдсон. Залуу шүүгчийн хувьд “Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I” сэдэвт сургалтад оролцож, туршлагатай шүүгч нарын шүүх хуралдаан удирдах арга барилд суралцсандаа баяртай байна. Энэ сургалт цаашид үргэлжилнэ гэдэгт олзуурхаж байгаагаа илэрхийлье.

Залуу шүүгчийн хувьд ахмад шүүгчдийн үгийг сонсож, шүүх хуралдаан удирдахад юуг анхаарах, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хэрхэн хангах талаар мэдээлэл авсандаа баяртай байна. Сургалтын сэдэв агуулга нь цаг үеэ олсон оновчтой, сургагч багшийн хувьд заах арга маш сайн юм. Сургалтаар олж авах ёстой мэдлэг чадварыг бүрэн олж авлаа. Цаашид сургалтын хугацааг сунгаж бодит кейс дээр ажиллавал илүү үр дүнтэй болно гэв.

 

З.Төмөрхүү: Шат, шатны шүүхийн шүүгчдийг хамруулаасай гэж хүсэж байна

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү

 

 

Миний хувьд 6 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна. Өөрийгөө ажил мэргэжилдээ дадлагажсан, тэр хэрээр хөгжин дэвшиж байгаа гэж бодож байсан. Шүүх хуралдаан удирдах ур чадвар-I сэдэвт сургалтад оролцсоноороо шүүгч өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж байх ёстой юм байна гэдгийг дахин сайн ойлгож авлаа. Юуны түрүүнд шүүхэд итгэх  олон нийтийн итгэлийг олж авахын тулд шүүгч хүн хэнээс ч хараат бусаар шүүх хуралдаанаа маш чадварлаг удирдан явуулдаг, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж түүнчлэн шүүхийн зүгээс шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаанаас эхлүүлээд алдаа дутагдал гаргахгүй байх ёстой гэдэгт улам бүр итгэлтэй боллоо. Сургагч багш маань шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд шүүгчийн туслах, шүүхийн тамгын газартайгаа  хамтран юун дээр анхаарах ёстой гэдэг талаар ч маш олон зүйлийг зааж сургасан.

Энэ сургалтаар олж авсан мэдлэгээ ажилдаа өдөр тутамдаа хэрэгжүүлнэ. Цаашид энэ сургалтад шат шатны шүүхийн олон шүүгчийг хамруулаасай гэж хүсэж байна.

 

П.Баясгалан: Шүүгч шинийг байнга сурч байх шаардлагатай

Багахангай  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан

 

 

Маш их зүйлийг сурч эзэмшиж авсан, ач холбогдолтой сургалт боллоо. Шүүгч бүх насаараа томилогдсон, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч хэдий ч цаг үетэйгээ нийлж, нийгмээ мэдэрч байнга шинэ зүйлийг сурч байх шаардлага тулгарч байдаг. Бид бүхний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг тогтмол зохион байгуулж байдаг Шүүхийн ерөнхий зөвлөлд талархлаа илэрхийлье. Шүүгчээр томилогдоод тодорхой хугацаа өнгөрсөн ч бидэнд сурч амжаагүй, биеэр тулж мэдрээгүй олон асуудлыг энэ сургалтаар хөндөж, ярилцаж, зааж сургалаа. Сургалт маш өгөөжтэй, зохион байгуулалт сайтай байна. Энэ сургалтад хамрагдсанаар шүүх хуралдаан удирдах тодорхой хэмжээний ур чадварыг эзэмшиж авлаа.

 

С.Өлзий-Отгон: Туршлага солилцох боломж олгосон нь ач холбогдолтой

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон

 

 

Миний бие шүүгчээр томилогдоод 3 дахь жилдээ ажиллаж байна. Бидний хувьд өдөр тутамдаа шүүх хуралдаан удирдаад байнга хийдэг ажил мэт боловч шүүгч хүний анхаарах маш олон асуудал байдгийг энэ удаагийн сургалтаас ойлгож мэдэж авлаа.

Намайг томилогдох үед анхан шатны сургалт гэж байгаагүй. Өнөөдрийн сургалт үр дүнтэй сургалт болсон гэж дүгнэж байна. Цаашид шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа гаргадаг нийтлэг алдаа дутагдал юу байдаг тал дээр санал аваад сургалт явуулбал шинэ залуу шүүгч нарт их өгөөжтэй, үр дүнтэй болно гэсэн саналтай  байна. Сургагч багшийн хувьд арга барил, ур чадвар маш сайн байсан.  Сургалтын үеэр үзүүлэх шүүх хуралдаан хийсэн ба бичлэг үзээд шүүх хуралдааныг удирдахдаа ийм байдлаар удирдах ёстой, анхаарах зүйлийн талаар ярилцсан. Сургалтад нийслэл, дүүргийн шүүгч нар оролцсон болохоор хоорондоо туршлага солилцох давуу тал олгосноороо ач холбогдолтой байсан. Сургалтын зохион байгуулалт, гарын авлага тараах материал сайн байсан.

 

Ц.Амаргэрэл: Бид ч бас  анхаарах зүйлээ олж харсан

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл

 

 

Шүүгчээр томилогдоогүй байхдаа шүүгч бэлтгэх 45 хоногийн сургалтад хамрагдаж байсан. Тухайн  сургалт маш амжилттай, сайхан үр дүнтэй болсон. Гэхдээ шүүгчээр ажиллаад эхлэхээр тодруулах зүйл их гардаг. Тэр бүхнээ энэ удаагийн сургалтаар мэдэж авлаа. Цаг үеэ олсон маш сайхан сургалтад хамрагдсандаа баяртай байна. Сургагч багшийн хувьд мэргэшсэн мэдлэг чадвартай багш заасан. Шүүх хуралдааны бичлэг үзүүлээд анхаарах зүйл дээр асуулт хариулт хэлбэрээр ярилцсан нь үр дүнтэй байсан. Хуралдааны дэг дээр нэмэлтээр оруулах, анхаарах шаардлагатай зүйл байгаа юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Сургагч багш маань бид нарыг багт хуваагаад кэйс дээр ажиллуулсан нь шийтгэх, цагаатгах тогтоол гаргахад удирдлага болгох, тогтоох, захирамжлах хэсэгт баримтлах заалт юу байх вэ, баримтлах ёсгүй заалт нь юу байх вэ гэдэг тал дээр маш их зүйлийг хэлж өгсөн. Бид ч бас өөрт байгаа анхаарах зүйлээ олж харсан. Сургалтыг ийм маягаар явуулахад их зүгээр санагдсан. Сургагч багш маань бидэнд чек лист гаргаж өгсөн. Энэ  нь шинэ залуу шүүгч нарт их хэрэгтэй зүйл байсан. Хэрэг хүлээж аваад яг юу шалгаж явах вэ гэдэг дарааллыг гаргасан нь ажлын ачаалал багасгах, хийх ажлын дарааллаа зөв тогтоосноор шүүгч нарт хувь нэмрээ оруулах зүйл гэж харж байна.

 

Ж.Энхбаяр