Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар томилогдсон анхан шатны шүүхийн шүүгч нарт зориулсан "Шинэ шүүгчийн сургалт” 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.
Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нээж, шүүгч хэмээх нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, амжилт хүсээд Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шүүгчийн анхан шатны болон шүүгч бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсаар ирснийг тодотгоод, Монгол улсад шүүгч бэлтгэх тогтолцооны зарим асуудал, шинээр томилогдсон шүүгчийн сургалтын онцлог, ач холбогдлыг товч дурдав.
Энэхүү сургалтын зорилго нь анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэг болон материаллаг, процессын эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, шүүгчийн мэргэжлийн онцлог, ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Сургалтын эхний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт “Шүүхийн эрх зүй”, "Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчийн ёс зүй”, Шүүгчийн ажлын зохион байгуулалт” сэдвээр тус тус удирдан явуулна.
Танхимын сургалт 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР