"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат танилцууллаа. 

       www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

     

Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн  22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1/ хээл хахууль  авах/  269.1 /хээл хахууль өгөх/ -д зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох   хэргийг  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх   2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын  22-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Цолмон,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанцоож  нарт  холбогдох  хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /гэмт хэргийн шинжгүй/ зааснаар хэрэгсэхгүй болгон  цагаатгаж,

            Шүүгдэгч  Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

          Шүүгдэгч Г.Жаргаланг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  3 жилийн хорих ялаар,

           Шүүгдэгч  Г.Алтан-Очирыг  нийтийн  албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны чиг үүргээ  хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд  бусдаас  хахууль авсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэг,  гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд нь  2015 оны Эрүүгийн   хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж , 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,

Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх  ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан  үйлдэлд  2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, өөртөө  болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай үгсэн тохиролцож бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай  нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,

          Шүүгдэгч Э.Халиунбаярыг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

        Шүүгдэгч  Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан  хахууль өгсөн  үйлдэлд нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

         Шүүгдэгч  Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд  гэм буруутайд  тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,  шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

         

          Нийслэлийн  прокурорын газраас  шүүгдэгч  Ч.Амгаланбаярт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,  төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Шүүгдэгч  М.Цэндсүрэнд  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож,  Ч.Амгаланбаяр,  М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д  зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

         Шүүгдэгч  С.Оюунбатад холбогдох  хэргийг  тусгаарлаж,  Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн 190200000344 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

        Мөн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжлэх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл үүсэнтэй холбоотойгоор Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий этгээдээс хураасан зэрэг, нийт 1.445.200 ам.долларыг улсыг орлого болгохоор шийдвэрлэлээ” гэв.

                   “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 35 хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилж, олон нийтэд хүргэв.  

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС