Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн чадварыг хөгжүүлэх зорилгоор  2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Монгол хэлний найруулга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

“Монгол хэлний найруулга зүй” сургалтын зорилго нь хэл шинжлэлийн шинжлэх ухаан, ач холбогдлыг талаарх мэдлэгээ дээшлүүлж, зөв зохистой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтад нийслэл болон орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдлаа.

Шүүгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтад оролцсон шүүгчид хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг хангах юм.

 

 

Сургалтыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр “Хэлний хэрэглээ, найруулга судлал” сэдвээр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Хууль зүйн бичлэгт түгээмэл хэрэглэгддэг холбох үгс” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Мөнхсайхан “Шүүхийн шийдвэр оюун дүгнэлт болох нь” “Шүүхийн шийдвэрийг товч, тодорхой найруулан бичих ур чадвар” сэдвээр тус тус удирдан явууллаа. 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР