Шүүхийн ерөнхий зөвлөл Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жэфри Апперсон нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цахимаар байгууллаа.
Тус Санамж бичиг нь таван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, шүүхийн захиргааны удирдлагын орчин үеийн чиг хандлага, арга барилыг Монгол Улсын шүүхэд нэвтрүүлж, хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд харилцан мэдээлэл, сайн туршлага солилцох, цахим сургалтыг хамтран зохион байгуулах, цахим дата баазыг хөгжүүлэх болон техникийн туслалцааны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр гарын үсэг зурах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ ноён Жэфри Апперсоны 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал, ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарын 2019 онд АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр тус тус хийсэн яриа хэлэлцээ ийнхүү ажил хэрэг болж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс ФАТФ байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан мөнгө угаах, хил дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглээд хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх сургалтуудыг энэ чиглэлд хандуулах, харилцан туршлага солилцох, Америкийн туршлагатай танилцах зэрэг ажлуудыг зохион байгуулах саналтай байгаагаа онцлов.
Уулзалтад оролцсон төлөөлөгчид хоёр байгууллагын хамтын ажиллагаа зөвхөн энэхүү байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд бус илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болохыг мэдэгдлээ.
Цахим арга хэмжээнд Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн Хөтөлбөрийн менежер Злата Юнеркова нар байлцав.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР