Шүүгчийн ганцаарчилсан сургалтын хоёрдугаар ээлж иргэний эрх зүйн чиглэлээр 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Тус сургалтад Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам нар хамрагдав.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргахад тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга зам”, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг “Хамтран зээлдэгчийн эрх, үүрэг хариуцлага”, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар төлөөлүүлэхэд анхаарах зарим асуудал”, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийн акт боловсруулан гаргах, хуулиар тогтоосон хугацааны талаарх тулгамдсан асуудал” сэдвээр тус тус судалгааны ажлыг судлаач, шүүгч болон эрдэмтэн удирдагч багш нараас зөвлөгөө авч, хийж гүйцэтгэлээ.

Сургалтад оролцогчид судалгааны ажлаа Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн зарим албан хаагчдын дунд илтгэж, тодорхой саналуудыг дэвшүүлэв. Шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолж, батламжаа гардан авлаа. 

 

 

Шүүгчийн ганцаарчилсан сургалтын гуравдугаар ээлж шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд  захиргааны эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдана.

 

 

                                                ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

                                                ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН